Шалгалтаарзахиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтны хянан шийдвэрлэх захиргааны зөрчлийн харъяаллын талаар хуулинд тодорхой заасан байхад түүнийг зөрчиж багийн Засаг дарга захиргааны шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан, зөрчил гаргасан иргэнд шийтгэврийн хуудсаар захиргааны арга хэмжээ авахдаа шийтгэврийн хуудсанд шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны нэр бичдэггүй, гарын үсгийн тайлал бичээгүй, зөрчил гаргасан этгээдийн эрхэлсэн ажлын талаар бичдэггүй, шийтгэврийн хуудасны тооцоог хийгээгүй, захиргааны зөрчлийг нотлох баримтаар тогтоогоогүй, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 260 дугаартайтушаалаар батлагдсан "Шийтгэврийн хуудас, түүнийг хэрэглэх журам”-ыг мөрдөж ажиллахгүй байгаа зэрэг нийтлэг зөрчлүүд шалгалтаар тогтоогдсон байна.
Багийн Засаг дарга нар дээрх зөрчлийг гаргаж байгаа нь Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад холбогдох хуулийн заалтыг захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа хэрэгжүүлэн ажилладаггүй, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах талаар тэдний эрх зүйн мэдлэг, дутмаг байгаатай холбоотой гэж дүгнэжээ.
Аймгийн прокурорын газраас үндэслэлгүйгээр хууль зөрчиж захиргааны шийтгэл оногдуулсан 6 шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, тодорхой ажил зохион байгуулах талаар прокурорын шаардлага хүргүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба