ХУГАЦААНЫ ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАГДСАН ЯЛТНУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ БУЙ БАЙДАЛ, ХУВИЙН ХЭРГИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ХУГАЦААНЫ ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАГДСАН ЯЛТНУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ БУЙ БАЙДАЛ, ХУВИЙН ХЭРГИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

 

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс зарим Цагдаагийн хэлтсүүдийн хяналтанд байгаа "Шүүхээс хорих ял нь тэнсэгдсэн болон хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялтнуудад хяналт тавьж буй байдал, ялтны хувийн хэргийн бүрдүүлэлт”-ийг нэгдсэн удирдамжийн дагуу шалгажээ.

Шалгалтаар Баянзүрх, Багануур, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсүүдээс хяналтанд байгаа хорих ял нь тэнсэгдсэн, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялтнуудад тавьж буй хяналт хангалтгүй, Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны А/05, А/09 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ыг нэг мөр хэрэгжүүлээгүй, тухайлбал тэнсэгдсэн ялтанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, зөвлөгөө өгөх, яриа таниулга хийх арга хэмжээг төрийн захиргаа, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах, тэдгээрийн засрал хүмүүжлийн талаар тодорхойлолтыг ажлын болон оршин суугаа газрын хорооны Засаг даргаас дурдагдсан хугацаанд авч байх заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй болох нь шалгалтаар тогтоогдсон байна.

Иймд шалгалтын дүнг үндэслэн илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар нэр заагдсан Цагдаагийн хэлтсүүдийн удирдлагуудад Нийслэлийн прокурорын шаардлага хүргүүлжээ.