ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ПАУЭРЛИФТИНГИЙН ТЭМЦЭЭНД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

A- A A+
ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ПАУЭРЛИФТИНГИЙН ТЭМЦЭЭНД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

 

Монгол Улсын Хууль зүйн яам, Монголын пауэрлифтингийн хүчний холбооноос Хууль сахиулах байгууллагуудын хоорондох "Илд бамбай" пауэрлифтингийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оныгуравдугаар сарын 15-ны өдөр насанд хүрэгчдийн ангиллын долоон жин, ахмадын ангиллын дөрвөн жингээр зохион байгуулж Хууль зүйн яамны харъяа агентлаг байгууллагуудын албан хаагчид, багш, сонсогч, суралцагчид оролцжээ.

 

Уг тэмцээнд прокурорын байгууллагыг төлөөлж -82.5 кг-н жинд Дархан-Уул аймгийн прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Н.Идэр шахалтын төрөлд алтан медаль, таталтын төрөлд хүрэл медаль, -75 кг-н жинд Налайх дүүргийн прокурорын газрын жижүүр Г.Аюурболд шахалтын төрөлд мөнгөн медаль, таталтын төрөлд хүрэл медаль тус тус хүртжээ.

Тэмцээнд амжилт гаргасан тамирчид ирэх наймдугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотод зохион байгуулагдах цагдаагийн олимпод оролцоно.

Дэлхийн улс орнуудад хурдацтай хөгжиж буй пауэрлифтингийн спортыг Хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүнд танин мэдүүлэх, сонирхон хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, хувь хүний эрүүл мэнд, бие бялдрын зөв хөгжил, өөртөө итгэх итгэл, урам зоригийг нэмэгдүүлж сайжруулан албаны бэлтгэлжилтийг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэмцээнд оролцогч тамирчдаас өндөр амжилт үзүүлсэн албан хаагчид, багш, сонсогч, нараас сонгон шалгаруулж шигшээ багбүрдүүлэн тэдгээрийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, дотоод, гадаадын тэмцээнд оролцуулах зорилготой ажээ.