Үүнд:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:
1. Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ганбатын Эрдэнэбат
2. Ахмад прокурор Жамцын Түвшинжаргал
Алтан гадас одон:
3. Ахмад прокурор Цэгмидийн Дамдинсүрэн
4. Ахмад прокурор Бадамжавын Гүнсэнхорлоо
5. Ахмад прокурор Цэдэнбалжирын Осоржамаа
6. Ахмад прокурор Ловонгийн Чимэдлхам
7. Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Эрдэнэбатын Амарбат
8. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурор Цоодолын Батболд
9. Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Даваагийн Баянжаргал
Хөдөлмөрийн хүндэт медаль:
10. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ширэндэвийн Баярбилэг нар тус тус шагнагдлаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан гардуулан өгч баяр хүргээд "...Монгол төрийн прокурорын байгууллагад өөрийн хичээл зүтгэлээ зориулан ажилласан, ажиллаж байгаа та бүхэндээ төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаасанд баяр хүргэхийг хүсэж байна. Ахмад прокурорууд та бүхэн минь урт, удаан наслаж залуу үедээ зааж, сурган прокурорын байгууллагын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна..." гэв.
Шагнал гардуулах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, туслах прокурор, хэлтсийн дарга нар болон зарим дүүргийн прокурорууд, шагнагдагсдын ар гэрийн төлөөлөл оролцов.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба