“ЦАХИМ ХУДАЛДААГААР ХАЛХАВЧИЛЖ БУСДЫГ ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ИЛТГЭЛ ШИЛДГЭЭР ШАЛГАРЧЭЭ

A- A A+
“ЦАХИМ ХУДАЛДААГААР ХАЛХАВЧИЛЖ БУСДЫГ ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ИЛТГЭЛ ШИЛДГЭЭР ШАЛГАРЧЭЭ

Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, уялдаа холбоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн уралдааныг аймгийн хууль хяналтын болон хууль сахиулах байгууллагуудын дунд зарлаж, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шилдэг илтгэлийг шалгаруулсан байна.

Аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд уралдаанд идэвхтэй оролцож тэргүүн байранд аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Ариунзаяагийн бичсэн илтгэл шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.

Тэрээр сүүлийн үед гарч байгаа шинэ төрлийн гэмт хэрэг болох Цахим худалдаагаар халхавчилж бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг дурдаж, энэ төрлийн гэмт хэргээс иргэдийг урьдчилан сэргийлэх хэрэгцээ шаардлага бий болж байгааг хөндөөд, цаашид авч хэрэгжүүлэх тодорхой санал дэвшүүлснээрээ онцлогтой болсон байна.

Мөн тус аймгийн прокурорын газрын туслах ажилтан Л.Төгсжаргалын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим арга зам” сэдэвт илтгэл дэд байр, туслах ажилтан Б.Бат-Оргилын "Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим асуудал” сэдэвт илтгэл гутгаар байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.

Түүнчлэн туслах ажилтан Г.Булаг-Ундрал "Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилах сэргийлэх нь” сэдэвт илтгэл бичиж, батламж мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Бямбаа гардуулж өгөөд, аймгийн прокурорын газрыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан шилдэг илтгэлийн уралдаанд идэвхи, санаачлагатай оролцож, шинэ санал санаачлага дэвшүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.

ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРСАН ИЛТГЭЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ БАЙРШУУЛАВ