Шалгалтаар Цагдаагийн байгууллагаас тэнсэгдсэн ялтанд хяналт тавихдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 102 дугаар зүйл, Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05, А/09 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын холбогдох заалтыг нэг бүрчлэн хэрэгжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ. Зөрчлийг арилгуулах үүднээс Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтныг оролцуулан прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргахгүй байх үүднээс Сум дундын цагдаагийн хэлтэст прокурорын шаардлага хүргүүлсэнээс гадна өөр нэг хувийг хувийг Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба