шалгаж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 284 материалыг хянасан байна. Шалгалтын явцад нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нараас зөрчлийн байдлыг тодорхой бичдэггүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн ямар заалтыг зөрчснийг бичихгүй орхигдуулдаг, хуулийн заалтыг буруу баримталдаг, хуульд заасан торгуулийн хэмжээнээс илүү торгууль ногдуулдаг, хуульд заасан хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн байхад хариуцлага тооцдог, тухайн зөрчил гаргагч этгээд нь хариуцлага хүлээх албан тушаалтан мөн болохыг нотолсон баримтыг материалд хавсардаггүй, зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврийн хуудасны огноог зөрүүтэй бичдэг зэрэг 3 төрлийн 85 зөрчил илрүүлжээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байх, зөрчил гаргасан улсын байцаагч нарт хариуцлага тооцуулахаар дүүргийн даатгалын хэлтсийн удирдлагуудад прокурорын шаардлага хүргүүлсэн байна. Шалгалтын дүнг хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Осоржамаа, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, улсын байцаагч нарт танилцуулан, холбогдох хуулиудын талаар сургалт явуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба