Говьсүмбэр Аймгийн прокурор С.Батсүрэн, туслах прокурор Ц.Роза нар 2017 оны 03дугаар сарын 21-ний өдөр Баянтал, Шивээговь сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгажээ.
Энэ үеэр тус сумдын иргэдтэй уулзаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, Хулгайлах гэмт хэрэг, Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх хорт бодис, газ үнэртэж мансуурах, тэдгээрийн хор уршгийн талаар хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулсан байна.
Сургалтанд нийт 45 иргэд албан хаагч хамрагдсан ба тэдний санал хүсэлтийг газар дээр нь сонсож, хариу өгөхөөс гадна харилцан ярилцаж, сургалтын материал 3 төрлийн брошур, материалыг тараан ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба