ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРУУД ХОРИХ АНГИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

A- A A+
ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРУУД ХОРИХ АНГИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ  АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Ховд аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокуророор шинээр томилогдсон Ж.Отгончимэг нар энэ сарын 20-ны өдөр тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хорих 457 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцжээ. Прокурорууд тус хорих ангид баривчлах, хорих ял эдлүүлэх ажиллагаа хууль, журам, зааврын дагуу явагдаж байгаа эсэх, ялтныг нийгэмшүүлэх, ялтны ахуй нөхцлийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, хууль, журам, зааврын заалтыг хэрхэн хэрэгжүүлж буй байдлыг шалгасан байна. Хорих ангийн ял эдлүүлэх ажиллагаатай танилцах явцдаа ялтнуудын санал, хүсэлтийг сонсож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих 457 дугаар ангийн нийт албан хаагч нарт хууль журмын заалтыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүргийг өгчээ.