“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” ХУУЛИЙГ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ”  ХУУЛИЙГ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дорнод аймгийн Прокурорын газраас 2017 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөн хэрэгжүүлж буй ажил болоод шинээр батлагдан мөрдөгдөж буй "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийг иргэдэд 7 хоногийн хугацаанд сурталчилан, яриа таниулгыг хийж, санал хүсэлтийг хүлээн авч ажиллажээ.  Хууль сурталчилах ажилд тус аймгийн прокурорын орлогч, туслах, хяналтын прокурорууд Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах 10 багийн ажлын албаны холбогдох ажилтнууд болон баг тус бүрийн ард, иргэд идэвхитэй оролцсон байна.  Түүнээс гадна хууль сурталчилах ажлын төлөвлөгөөний дагуу энэ сарын 23-ны өдөр хяналтын прокурор Ц.Лхамсүрэн, Ч.Мөнхзул нар "Насанд хүрээгүй этгээдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг сурталчлан таниулах зорилгоор аймгийн "Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв”-ийн мэргэжилтнүүд болон Ерөнхий боловсролын 1, 2, 5, 8, 12 дугаар дунд сургууль, "Хан-Уул” цогцолбор сургууль, "Шинэ хөгжил” цогцолбор сургууль, "Шинэ зуун” дунд сургуулиудын сургалтын менежер, нийгмийн ажилтнуудыг оролцуулсан сургалт, яриа таниулгыг хийжээ. Прокурорууд яриа таниулгыг хийхийн зэрэгцээ цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрхэн хамтарч ажиллах, аймаг орон нутгийн хэмжээнд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг сурталчлах ажлыг идэвхжүүлэх талаар харилцан санал солилцож ажилласан байна.