ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Завхан аймгийн прокурорын газраас энэ сарын 16-19-ний өдрийн хооронд Дөрвөлжин сумын ард иргэд, төрийн байгууллагын албан хаагчид, Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг Баян-Айраг ХХК-н ажилтан, албан хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ. Тус сургалтад "2016 оны эрүүгийн нөхцөл байдал”, "Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг ба түүний эрүүгийн нөхцөл байдал” сэдвээр яриа таниулга хийсэн бөгөөд 400 орчим иргэд дээрх үйл ажиллагаанд хамрагдсан байна. Мөн дээрх сургалтын хамт Дөрвөлжин сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалган тусалж, цаашид анхаарах асуудлын талаар заавар зөвлөгөө өгч ажилласан нь үр дүнтэй ажил болжээ.