Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан нийт прокурор, ажилтнуудад "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаатай хамтран сургалт зохион байгуулжээ. Сургалтын гол зорилго нь "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” батлагдсантай холбогдуулан гарсан Хууль зүй, Дотоод хэргийн сайдын тушаал, журмуудын талаар болон Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх гомдол мэдээлэлд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад прокуророос анхаарах асуудал, зүйлчлэлийн талаарх ойлголт мэдэгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба