ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 


Төв аймгийн прокурорын газрын прокурорууд болон тус аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын дунд хамтарсан сургалтыг зохион байгуулжээ. Сургалтаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар "Хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн ул мөр, эд мөрийн баримтыг хэрхэн савлах, битүүмжлэх, хаягжуулах, түүний үр дүнг тусгасан баримт бичиг үйлдэх, бүртгэл хөтлөх үлгэрчилсэн заавар” шинээр батлагдан гарсантай холбогдуулан хэргийн газраас хэрхэн ул мөр, эд мөрийн баримтыг цуглуулж тэмдэглэл хөтлөх, тэмдэглэлийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах асуудалд үзлэгт очсон прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шинжээч нар хэрхэн ажиллах талаарх ойлголт мэдэгдэхүүнийг өгчээ.  Энэхүү аргачилсан заавар, журмыг хэрэгжүүлэн ажилласнаар хэргийн газрын үзлэгт оролцсон мэргэжилтэн өөрийн үйлдсэн тэмдэглэлийг гэрэл зургийн аргаар хувилж аван эх хувийг үзлэг явуулсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хүлээлгэн өгч, тэмдэглэл дээрх мэдээллийг тусгай программд өдөр тутам шивж  оруулсанаараа хэргийн газраас олдсон ул, мөр эд мөрийн баримт хадгалалт хамгаалалтай болж, анхны шинж чанараа алдахгүй байх  чухал ач холбогдолтой юм байна.