\"Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулжээ

A- A A+
\

Завхан аймагт энэ сарын 22-23-ны өдрүүдэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтсийн улсын байцаагч нарын нэгдсэн зөвлөгөөн болжээ. Зөвлөгөөнд Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагва оролцож
"Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна. Сургалтаар улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд улсын байцаагч нарын гаргаж буй алдаа зөрчлийг хэрхэн арилгах талаар санал солилцох хэлбэрээр явуулсан бөгөөд сургалтад нийт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий 98 улсын байцаагч хамрагджээ.