ЗАМЫН-ҮҮД ДЭХ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЗАМЫН-ҮҮД ДЭХ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас санаачлан тус сум дахь сум дундын Шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, орон нутгийн захиргааны эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийг оролцуулан "Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ.  Зөвлөгөөнд нийт 32 албан тушаалтан оролцож хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, хүндрэл, бэрхшээлийн талаар байгууллага бүр мэдээлэл хийн харилцан санал солилцож 2017 онд хамтран хэрэгжүүлэх ажил болон байгууллага бүр дээр гарч буй зөрчил, дутагдлаа арилгах мөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд зөвлөмж хүргүүлэх талаар нэгдсэн шийдэлд хүрчээ. Хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд хуулийн байгууллагуудын ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл, мэнд, бие бялдарыг нь хамгаалах, хөгжүүлэх, баг хамт олныг бүрдүүлэх үүднээс 6 байгууллагын 68 албан хаагчийг 5 багт хуваан 9 төрлийн тэмцээнийг 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 7 хоног бүр зохион байгуулахаар төлөвлөгөө хөтөлбөрийг нь баталсан байна.