Увс аймгийн прокурорын газар энэ сарын 24-ний өдөр Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлээр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан байна. Хамтарсан зөвлөгөөнд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны болон Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч болоод бусад шүүгч нар, Цагдаагийн газрын дарга, дэд дарга, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, Тагнуулын газрын мөрдөн байцаагч, Шүүхийн шинжилгээний албаны дарга, шинжээч нарын төлөөлөл оролцжээ. Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлээр зохион байгуулсан зөвлөгөөнөөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг ойролцоо төрлийн гэмт хэргээс хэрхэн ялгаж зүйлчлэх тал дээр нэг мөр ойлголттой болох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гарч буй зөрчил дутагдал, шүүн таслах ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэршээл, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба