ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХӨДӨӨ СУМДАД АЖИЛЛАВ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХӨДӨӨ СУМДАД АЖИЛЛАВ

Сүхбаатар аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Д.Баттулга   гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон сумдад ажилласан байна. Тэрээр дээрх сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцахын зэрэгцээ сумдын Засаг даргын тамгын газрын албан тушаалтнуудад шинээр батлагдан гарсан хуулиудын талаар сургалт  зохион байгуулж холбогдох гарын авлагыг өгчээ. Түүнээс гадна Хилийн цэргийн 0146, 0184 дүгээр ангиудын албан хаагч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, Хилийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудаар товч ойлголт өгч, сонирхсон асуултанд хариулт өгсөн байна. Зохион байгуулсан сургалтад 250 гаруй албан хаагч, ажилтнууд хамрагджээ.