МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫН ТАЛААР ХАРИЛЦАН ЯРИЛЦАХ ХЭЛБЭРЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
МЭТГЭЛЦЭХ  УР ЧАДВАРЫН ТАЛААР ХАРИЛЦАН ЯРИЛЦАХ ХЭЛБЭРЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2017 онд шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс оны  эхний 3 сарын байдлаар гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөн, зарим  хэрэг үйлдэл хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргүүдийн шүүх хуралдааны бичлэгийг үзэж, мэтгэлцэх  ур чадварын талаар харилцан ярилцах хэлбэрээр сургалт зохион байгуулж ажиллажээ. Сургалтанд прокурорууд идэвхтэй оролцож шүүхийн мэтгэлцээний үед талууд  байр сууриа  хэрхэн илэрхийлж байгаа байдал, шүүхийн хандлага, шийдвэрлэлт  зэрэгт өөрийн үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлж харилцан санал солилцож зарим гэмт хэргийн зүйлчлэл дээр гаргасан алдаа зэрэгт шүүмжлэлтэй хандаж хойшид анхаарч ажиллахаар шийдэлд хүрчээ.