“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ “ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ “ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран зохион байгуулж байгаа "Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж " сэдэвт сургалт Сүхбаатар аймгийн Нутгийн удирдлагын хурлын танхимд энэ сарын 27-ны өдөр болжээ. Сургалтад  Аймгийн прокурорын газрын захиргаа, үйлчилгээний ажилтнууд   оролцсон бөгөөд сургалтыг Удирдлагын академийн багш н.Сүнжид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах референт н.Уянгаа, ШУТИС-ийн багш, "Иргэдийн оролцоо” төслийн сургагч багш Ч.Ванчигдаш нар "Төрийн албаны хөдөлмөрийн харилцаа”, "Үндэсний аюулгүй байдал”, Иргэдийн оролцооны сайн туршлага” зэрэг сэдвээр хичээл зааж,  сургалтыг сонирхолтой хэлбэрээр явуулсан байна. Аймгийн прокурорын газрын захиргаа, үйлчилгээний ажилтнууд сургалтанд хамрагдснаар мэдлэг боловсролоо зохих хэмжээгээр дээшлүүлсэн  үр дүнтэй ажил болжээ.