“ГАЛ УНТРААХ ТАРХАЛТ”-ЫН СУРГУУЛИЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ГАЛ УНТРААХ ТАРХАЛТ”-ЫН СУРГУУЛИЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Булган аймгийн прокурорын газар Дотоод аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр хийж гүйцэтгэх ажлын 11 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Дээрхи төлөвлөгөөний дагуу энэ сарын 24-ны өдөр Прокурорын газрын байр, түүний гадна орчинд онцгой байдал үүссэн болзошгүй үед алба хаагчид хэрхэн ажиллах талаарх  бэлтгэл сургуулилтыг заалгуулах үүднээс аймгийн Онцгой байдлын газрын хошууч Ц.Батдэмбэрэл, Гамшгаас хамгаалах улсын байцаагч ахлах дэслэгч Мөнхзул нарыг урьж хичээл заалгуулжээ. Онцгой байдлын алба хаагчид прокуроруудад арга зүйн зөвлөгөө өгсөнөөс гадна "Гал унтраах тархалт"-ын сургуулилтын хичээл орсон байна. Гал унтраах тархалтын сургуулилтанд тус аймгийн прокурорын газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, сургуулилтын үеэр Гал унтраах аврах 20 дугаар ангийн захирагч онцгой байдлын хошууч Ц.Батдэмбэрэлийн заавраар ажиллаж гал гарсан үед гал унтраагуураар галыг хэрхэн унтрааж болох талаар мэдэж авчээ. Уг дадлага  сургуулилтын зорилго нь "Гамшгаас хамгаалах тухай хууль”, "Галын аюулгүй байдлын тухай” болон бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан удирдамжийн бичиг баримтыг хэрэгжүүлэн ажиллах, тохиолдож болзошгүй гамшиг осол, гал түймэр гарсан үед тухайн обьектоос томилогдсон сайн дурын бүлгэм, Гал унтраах аврах ангиудын харилцан үйл ажиллагааг хангах, гарсан гал түймрийг хохирол багатай унтраах, урьдчилан сэргийлэх, прокурор, ажилтнуудын гал унтраах үйл ажиллагааны тархалт хийх ур чадварыг дээшлүүлэх, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжийг ажиллуулан харьцаж сургахад чиглэгдсэн байна.