Зөвлөгөөнөөс:
- Хэргийг анхны хугацаанд шийдвэрлэж байх, хугацаа сунгагдан шалгагдаж байгаа хэргүүд болон урьд оны үлдэгдэл 22 хэргийг 04 сард багтаан шийдвэрлэх,
- Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу нотлох баримтыг бүрэн бүрдүүлж шүүхээс болон прокуророос хэргийг буцаахгүй байхад онцгой анхаарч ажиллах,
- Түдгэлзүүлсэн хэрэг түүн дотроо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205.1.1-с бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллах,
- Прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтын ажиллагааг дээшлүүлж ажиллах зэрэг шийдвэрүүдийг гаргаж ажиллажээ. Дүүргийн прокурорын газраас зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлтийг дараагийн хамтарсан зөвлөгөөн дээр танилцуулахыг Цагдаагийн хэлтсүүдийн дарга нарт даалгасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба