Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 29 өдөр Нийслэл, дүүргийн прокурорын газруудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллаа. Зөвлөгөөнд Нийслэл, дүүргийн прокурор, орлогч, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих туслах прокурор, Нийслэлийн прокурорын газрын ХБМБАХТ 1, 2 дугаар хэлтсийн хяналтын прокурорууд оролцсон байна. Прокурорууд нэгжүүдээс 2017 оны I улиралд хийж гүйцэтгэсэн ажил, өмнөх оны үлдэгдэл хэргүүдийг шийдвэрлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, хяналтын ажлыг хэрэгжүүлэх явцад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Зөвлөгөөнөөс Нийслэл, дүүргийн хэмжээнд өмнөх оны үлдэгдлээс шийдвэрлэгдээгүй үлдсэн 242 хэргийг ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэж дуусгах, ЭБШХ-ийн 205.1.1-д зааснаас бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг сэргээж шийдвэрлэх, улирлын мэдээгээр доголдсон ажлын үзүүлэлтийг сайжруулах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар Нийслэлийн прокурор Д.Баярмагнай Дүүргийн прокуроруудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба