ПРОКУРОРУУД СУМДЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОРУУД СУМДЫН   ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАРТ  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын харъяалан ажилладаг сумдын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн хэлтсийн албан хаагч нараас 4-5 хүн өнгөрсөн онд гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байсан байна. Тиймээс энэ зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс тус аймгийн сум дундын прокурорын газраас  Цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл хийж, гэмт хэрэг, зөрчил үйдлдэгдэж байгаа шалтгаан нөхцлийн талаар харилцан ярилцсан байна. Энэ үеэр цагдаагийн эрх бүхий албан тушаалтнуудад хяналтын прокурор Ч.Энхжаргал "Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллагаас хяналт тавихад анхаарах зарим асуудал” сэдвээр сургалтыг зохион явуулсан бол  хяналтын прокурор Д.Бат-Өлзий "Байцаалтын ойлголт, зорилго, асуултын хэлбэр, анхаарах асуудлууд” сэдвээр сургалт явуулжээ.