\"ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ\" ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
\


 

Ховд аймгийн Прокурорын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын дарга нарын хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу энэ сарын 29-ний өдөр  "Галын аюулгүй байдлын тухай" хуулийн  шинэчилсэн найруулгаар прокурор, ажилтнуудын дунд сургалт зохион байгуулжээ. Сургалтаар Онцгой байдлын газрын Гамшигаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Д.Очирбадам "Монгол Улсын хууль Галын аюулгүй байдлын тухай шинэчилсэн найруулга” сэдвээр, Зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Даваазаяа "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлал” сэдвээр, Гал түймэр унтраах 48 дугаар ангийн 1-р салаан дарга, ахлах дэслэгч Ц.Чунагсүрэн нар "Гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах тухай” сэдвээр тус тус хичээл заажээ.  Прокурор, ажилтнууд дээрх сургалтанд сууснаар гал түймрийн тухай ерөнхий ойлголт болон галын аюулгүй байдалтай холбоотой хууль эрх зүйн акт, түүнийг хэрэгжүүлэхэд удирдах ажилтны үүрэг оролцоо, төлөвлөгөө хэрхэн боловсруулах,
тохиолдож болох аюул, түүнээс учруулж болзошгүй онцгой хүнд нөхцөл байдлыг урьдчилан төсөөлж, түүний хор уршгийг арилгах арга хэмжээг төлөвлөх зэргийг мэдэж авчээ. Сургалтын явцад гал түймэр гарсан тохиолдолд шуурхай бүлэг хэрхэн ажиллах, анхан шатны багаж хэрэгсэлтэй хэрхэн харилцах, талаар мэдээлэл өгч Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж материал тарааж, сургалтын үр дүнгийн тухай асуумж асууж, гал түймэр гарсан үед тархалтыг хэрхэн зогсоох, анхан шатны тусламж үзүүлэх талаар практик сургалт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.