МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дундговь
аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурор, Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор  тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт сургалт зохион байгуулжээ. Сургалтанд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нараас гадна тус аймгийн Гурвансайхан, Өндөршил, Адаацаг, Дэлгэрхангай, Өлзийт, Эрдэнэдалай, Хулд, Сайнцагаан, Цагаандэлгэр, Дэрэн зэрэг сумдын улсын байцаагч нар оролцсон байна. Сургалтаар тус Прокурорын газрын хяналтын прокурор Д.Баянмөнх"Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан материал бүрдүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, харилан санал солилцон нийт улсын байцаагч нарт Захиргааны хариуцлагын тухай хууль болон Улсын Ерөнхий Прокурор, Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавих журам”-д заасны дагуу захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх тодорхой ажиллагаа явуулж, түүнийгээ ямар арга хэлбэр, хэрэгслээр хэрхэн баримтжуулах, зөрчилд холбогдсон этгээдээс тайлбар тодорхойлолт авах, баримт гаргуулах зэргээр зөрчлийн материалыг бүрдүүлэхэд анхаарч холбогдох хууль, журмыг нэг мөр ойлгож хэрэгжүүлж ажиллах талаар Аймгийн прокурорын газраас зөвлөмж гарган Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж ажилласан байна.