ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ, ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

A- A A+
ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ, ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

 

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрынI улирлын ажлын төлөвлөгөөнд "Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудаас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах”-аар тусгагдсны дагуу төлөвлөгөөт шалгалтыг 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Шалгалтанд 2016 оны IV дүгээр улирал, 2017 оны I дүгээр улирлын байдлаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн хэв журмын байцаагч, замын цагдаагийн зохицуулагч, харьяа сумдын хэсгийн төлөөлөгч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудыг татаж шалгасан байна. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн хэв журмын байцаагч, замын цагдаагийн зохицуулагч, харьяа сумдын хэсгийн төлөөлөгч нарыг хамруулан гуравдугаар сарын 30-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж шалгалтын дүнг танилцуулж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага хүргүүлж ажиллажээ.  Хамтарсан зөвлөгөөнөөр шалгалтын дүнг хэлэлцэж цаашид Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа анхаарах зарим асуудлууд болон холбогдох хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэн ажиллах талаар харилцан ярилцсан байна.