БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас санаачлан Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газартай хамтран Булган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бичил уурхай эрхлэгч нартай уулзалт зохион байгуулжээ. Тус уулзалтад Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах, засаг даргын орлогч Т.Гантулга, Байгаль орчны улсын байцаагч Ш.Гансүх, хяналтын прокурор Э.Тулга зэрэг албаны хүмүүс болон Бичил уурхай эрхлэгч, нөхөрлөлүүдийн төлөөлөл болсон 40 гаруй иргэд оролцсон байна. Энэ үеэр хяналтын прокурор Э.Тулга бичил уурхай эрхлэгч нарт "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" чиглэлээр сургалт зохион байгуулж, харилцан ярилцаж, сонирхсон асуултад хариулт өгчээ.