НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЖЭЭ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЖЭЭ

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсээс гуравдугаар сарын 17, 31-ний өдрүүдэд "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, анхаарах асуудлууд” сэдвээр сургалт зохион байгуулагджээ. Сургалтад Нийслэл, дүүргийн прокурорын газрын нийт 58 прокурор хамрагдаж, сургалтыг тус хэлтсийн хяналтын прокурор Ж.Ганцэцэг удирдан явуулсан байна. Сургалтаар улсын байцаагч нараас гаргаж буй нийтлэг зөрчил дутагдал, зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд прокуророос хэрхэн хяналт тавих, шийтгэвэр, материалыг хянах, шалгалт судалгаа явуулахад юуг анхаарах, мөн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд захиргааны шийтгэл ногдуулахгүй байх зэрэг асуудлуудаар хичээл заасан нь прокуроруудад хэрэгцээтэй, үр өгөөжтэй сургалт болж өнгөрчээ.