\"ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ\" СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
\

 

 Баянгол дүүргийн прокурорын газар, Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Хамтарсан зөвлөгөөнөөр тус дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны эхний 3 сарын байдлаар гарсан гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар Дүүргийн цагдаагийн 1,2 дугаар хэлтсээс мэдээлэл хийж, Дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажилланнд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор Д.Энхбаяр "Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр илтгэл тавьлаа.Мөн хяналтын прокурор Б.Бямбадагва 2017 оны 02 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хууль болон  хуультай холбогдон бусад хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж мэдээлэл хийв. Тус зөвлөгөөнд УЕПГ -ын Дүн шинжилгээ, хяналт шалгалт судалгааны хэлтсийн дарга Б.Бат-Орших, Нийслэлийн прокурор Д.Баярмагнай болон Дүүргийн прокурорууд, Нийслэл, Дүүргийн  Цагдаагийн газрын албан тушаалтнууд оролцлоо.
ТУС ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ 2017 ОНЫ ЭХНИЙ 3 САРЫН БАЙДЛААР СУДАЛЖ, ДҮГНЭЛТ ХИЙСЭН БАЙНА.

 

 

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС 2017 ОНД ШИНЭЭР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ДУГААР ОЛГОСОН 742 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАСНААС ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ДАРААХ ГЭМТ ХЭРГҮҮД БАЙНА.

•        ЭХТА-ийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан 35 гэмт хэрэг

•        ЭХТА-ийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан 1 гэмт хэрэг

•        ЭХТА-ийн 120*1 дүгээр зүйлийн 120*1.1 дэх хэсэгт заасан 2 гэмт хэрэг

 


 

2016 ОНЫ ЭХНИЙ 3 САРД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ 43 ХЭРЭГТ ДУГААР ОЛГОЖ БАЙСАН БОЛ ЭНЭ ОНЫ МӨН ҮЕД 38 БОЛЖ 13.9 ХУВИАР БУУРЧЭЭ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Гэр бүлийн хүчирхийлэлттэй холбоотой 38 хэргийн эцэслэн шийдвэрлэсэн байдлыг авч үзэхэд:

-Шүүхэд шилжүүлсэн 1 хэрэг

-ЭБШХ 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан "...хохирогч яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн...”  үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 23 хэрэг

- Ажиллагаанд 14 хэрэг шалгагдаж байна.

Судалгааны дүнгээс үзвэл: 1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль тогтоомжийн талаарх иргэдийн ойлголт, мэдээлэл дутмаг байгаагаас

2.Гэр бүлийн харилцааны таарамжгүй байдал, архидан согтуурсан үедээ зүй бус харилцсан

3.Гэр бүлийн хүмүүжил, өрхийн орлого, амьдралын ахуй нөхцөл байдал гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг гарах шалтгаан нөцлийг бүрдүүлж байна гэж дүгнэжээ.