УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХОРИХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХОРИХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

 

 Увс аймгийн прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны аж ахуйн үйлчилгээний хэсэгт ял эдэлж буй ялтанд шагналын хоног олгосон, хувийн хэрэг нээж, баяжилт хийсэн байдал, баривчлах ялаар шийтгэгдсэн ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-.107.7 дахь заалт, эрх үүргийг хэрхэн хангаж байгаа эсэхэд шалгалт хийжээ. Шалгалтаар цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээний хэсэгт ял эдэлж буй ялтны харуул хамгаалалтыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хяналт тавьж ажиллаж байгаа эсэхийг тус тус шалгахад зөрчил дутагдал илэрсэн байна. Шалгалтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны аж ахуйн үйлчилгээний хэсэгт ял эдэлж буй ялтанд шагналын хоног олгохдоо ажлын байрны ажлын ачаалал зэргийг харгалзан олгодоггүй, баривчлах ял эдлүүлэх байранд ял эдэлж буй ялтны эрхийг зөрчиж тогтоосон хэмжээний илчлэгтэй хоолоор хангаагүй зэрэг зөрчил илэрчээ. Прокурорууд шалгалтын дүнг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны албан хаагч нарт танилцуулан шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага хүргүүлэн ажилласан байна.