Дархан-Уул аймгийн прокурорын газраас санаачлан энэ сарын 04-ний өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Эрдэнэбат, хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Алтанчимэг нарыг хүлээн авч уулзалт, ярилцлага хийжээ. Уулзалтын үеэр аймгийн прокурорын газрын үйл ажиллагааны талаар болон 2016 онд хийсэн ажлын талаар товч танилцуулга өгсөн байна. Мөн тус прокурорын байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийж буй үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл хийжээ. Уулзалтын төгсгөлд орон нутгийн удирдлагуудын зүгээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд Прокурорын газартай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж, ажиллахаа илэрхийлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба