“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас тус аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхтэй хамтран тус аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаанхад гэх газар өчигдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд "Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор "Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр тус прокурорын газрын ахлах прокурор Ц.Бямбадорж Хайрхан баг, Цагаанхад гэх газар нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, нүүрс тээврий
н жолооч, багийн иргэдэд "Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг”, ”Сум дундын 1 дүгээр прокурорын газрын танилцуулга”, "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр, хяналтын прокурор В.Төгсбаяр 2016 он, 2017 оны байдлаар Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдал”, "Архины хор хөнөөл” зэрэг сэдвүүдээр нийт 150 гаруй иргэдэд яриа таниулга хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн байна.   Прокурорын хяналтын ажилд туслах чиг үүрэг бүхий ажилтан Ц.Хулан тус багийн иргэд болон аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, нүүрс тээврийн жолооч нарт "Прокурорын байгууллагад гомдол, хүсэлт хэрхэн гаргах вэ?”, "Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын байгууллагын товч танилцуулга”,"Гэмт хэрэг зөрчлөөс хамтдаа сэргийлье”,"Гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх санамж”, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, "Гэр бүл бол азжаргал, ирээдүй, эв нэгдлийн тулгуур үндэс тул гэр бүлийн хүчирхийлэл та бидний сонголт биш”,"Архи, тамхины хор нөлөө”, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрх, үүрэг” гэх мэт 8 төрлийн тараах материалыг иргэдэд өгчээ. Түүнээс гадна тус прокурорын газраас урьдчилан бэлтгэсэн санал асуулгын хуудсаар 30 иргэнээс санал асуулга авч ажиллажээ.