“2015, 2016 ОНД\" ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

A- A A+
“2015, 2016 ОНД\

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Эрхэмбаатар тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон сумын иргэдийн төлөөлөгч хурлын гишүүд, тэргүүлэгчдэд "2015, 2016 онд" үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт түүний шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийжээ. Түүнээс гадна энэ онд гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй санал солилцон хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тодорхой санал оруулж хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.