Харъяалах сумдын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, сургалт хийх, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл шинэчлэн байгуулагдаж байгаатай холбогдуулан гэмт хэргээс урдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын санал, зөвлөмжийг хүргүүлж, сургалт явуулж, чиглэл өгөн хамтран ажиллах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шинэчлэн гарч байгаа хууль, тогтоомжийг сурталчлах, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах, Гэмт хэргээс урдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа доголдож байгаа болон шаардлагатай харъяалах зарим сумдад хүрч ажиллах зэрэг ажлууд багтжээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харъяалах орон нутгийн байгууллагатай хамтран ажиллагаан гэмт хэргээс урдчилан сэргийлэх төлөвлөгөөнд орсон ажилыг эрчимжүүлэхэд анхааран удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ аван ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба