Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Татварын хэлтэстэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу тус хэлтсийн алба хаагч нарт Захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулжээ. Сургалтыг аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр явуулж, татварын хэлтсийн улсын байцаагч нарт Захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал, ихэвчлэн гардаг зөрчлийн талаар сургалт, мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуудлаар харилцан санал солилцсон байна. Тус сургалтад 26 татварын улсын байцаагч хамрагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба