ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 
Дорнод аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид, Эрүүгийн тасгийн дарга, Шүүх шинжилгээний албаны дарга, шинжээчид болон нийт прокуроруудыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнийг Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Ууганбаатар удирдан явуулжээ. Зөвлөгөөний үеэр аймгийн прокурорын баталсан 6 заалт бүхий "Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагтай болон Шүүх шинжилгээний албатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах хөтөлбөр”-т тусгагдсаны дагуу орлогч прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Арсланбаатар аймгийн Прокурорын газраас 2017 оны 1 дүгээр улиралд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр хийсэн ажлын талаар товч мэдээлэл хүргэж, 3 дугаар сард шийдвэрлэх хэргийн график дүгнэсэн бол аймгийн прокурор Т.Ууганбаатар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хугацаа сунган шалгаж байгаа болон удааширч шалгагдаж буй хэргийн талаар хэлэлцүүлж, түдгэлзүүлсэн болон урьд оны үлдэгдэл хэргийг шийдвэрлэж дуусгах, Шүүх шинжилгээний албаны үйл ажиллагаанаас болж хэргийн шийдвэрлэлт удааширсан тохиолдол бүрийг шүүх шинжилгээний албаны дарга, аймгийн болон орлогч прокурорт тухай бүр нь танилцуулан шийдвэрлүүлж байх талаар үүрэг чиглэл өгч, Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11 ний өдрийн А/88 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Прокурорын хяналтын ажил болон хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын заалт нэг бүрийг хэрэгжүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Мөн хэргийг хуулийн анхны хугацаанд шуурхай шалгаж шийдвэрлэх, хэргийн хугацаа сунгах тохиолдолд орлогч прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар аймгийн прокурорт танилцуулж байх, нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд хэрэг буцах асуудлыг эрс багасгах, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байхын тулд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг анхнаас нь сайтар хянаж шалгах, хяналтын ажлын талаар Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн үүрэг чиглэл, болон заавар, зөвлөмжүүдээр хамтарсан сургалт, хэлэлцүүлэгийг хамтран зохион байгуулж ажиллах талаар орлогч прокурор болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн даргад нарт үүрэг чиглэл өгсөн байна.