ТУСЛАХ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТУСЛАХ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн прокурорын газраасэнэ сарын 07-ны өдөр туслах ажилтнуудад прокурорын даалгавар бичих аргачлал сэдвээр захиргааны болон прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэх 13 туслах ажилтанд сургалт зохион байгуулжээ. Ингэхдээ туслах ажилтнуудад прокурорт шилжүүлэх саналтай ирсэн хэргүүдийг хувиарлан өгч,  урьдчилан даалгаврын төсөл бичүүлж, туслах прокурорууд танилцаж үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Туслах прокуроруудын өгсөн үнэлэлт, дүгнэлтийг үндэслэн тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээ туслах ажилтнуудад прокурорын даалгавар бичихэд анхаарах асуудал, ихэвчлэн гардаг алдаа дутагдлын талаар сургалт явуулж, тэдний сонирхсон асуудлаар харилцан ярилцаж, санал солилцсон нь үр дүнтэй ажил болжээ.