“ҮНДЭСНИЙ ХЭВ ТӨРХ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖЭЭ

A- A A+
“ҮНДЭСНИЙ ХЭВ ТӨРХ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нийт прокурор, ажилтнуудынхаа дунд "Үндэсний хэв төрх, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт 2 цагийн сургалтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт Г.Уянгыг урьж зохион байгуулсан байна. Сургалтаар "Үндэсний аюулгүй байдал гэж юуг хэлэх, түүний хэв төрх", "Үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэх, хамгаалах, түүнд нөлөөлж буй асуудалд анхаарах", "Үндэсний аюулгүй байдал дахь прокурорын оролцоо" зэрэг асуудлуудын талаар сонирхолтой лекц оржээ. Энэ мэтчилэн тус дүүргийн прокурорын газраас прокурор, ажилтнуудынхаа мэдлэг, боловсролд анхаарч хууль эрх зүйн чиглэлээс бусад чиглэлээр гаднаас багш урьж лекц оруулах ажлыг уламжлал болгон хэрэгжүүлэн ажилласаар байна.