ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

A- A A+
ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН  ЯЛТНУУДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь прокурорын газраас хорих ялыг нь тэнсэн хянан харгалзсан, хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан байна. Сургалтанд хорих ялыг нь тэнсэн хянан харгалзсан, хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан цагдаагийн хэлтсийн захиргааны хяналтанд байгаа этгээдүүд болон батлан даагч нарын нийт 16 хүн оролцжээ. Сургалтын хүрээнд ахлах прокурор "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль, хяналтын прокурор "Хорих ял нь тэнсэгдсэн болон шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан насанд хүрээгүй этгээдэд хяналт  тавих ажиллагаа" сэдвээр сургалт орж сургалтанд оролцогчдод мэдээлэл өгч, сонирхсон асуултанд хариулан, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх талаар сурталчилан ажилласан байна.