\"СПОРТ НААДАМ-2017\"-Д ПРОКУРОРУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

A- A A+
\

 Баянгол дүүргийн төрийн албан хаагчдын дунд энэ сарын 6-9-ний өдрүүдэд "Спорт наадам-2017" спортын тэмцээн уралдаан зохион байгуулагджээ. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Улсын тэргүүний 85 дугаар цэцэрлэгийн бяцхан багачууд, Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн спорт бүжгийн охид, "Дөл" тэмцээний нийслэлийн аварга 38 дугаар сургуулийн сурагчид өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэрийг үзүүлж, нийт баг тамирчдад амжилт хүссэн байна. Тэмцээнд байгууллагын 34 баг тамирчид спортын дөрвөн төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна. Тэгвэл сагсан бөмбөгийн төрөлд Баянгол дүүргийн Прокурорын газрын баг тамирчид амжилттай оролцож, эмэгтэй баг хоёрдугаар байр, эрэгтэй баг гуравдугаар байр тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулжээ.