“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖЭЭ

A- A A+
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА,                                             АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖЭЭ

 
Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс санаачлан  прокурор, шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шинжээч нарын хамтарсан хэлэлцүүлгийг  зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, анхаарах асуудал” сэдвээр тус аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө практикт гарч буй бодит жишээ баримтад түшиглэн дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шинжээч  нар оролцож эрүүгийн хэргийн соёлжилт, хэргийн нотлох баримтийн бүрдүүлэлт, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн ур чадвар, хэргийн хөдөлгөөний стандарт, хүний эрх, эрх чөлөөг хангах асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцэж санал , шүүмжлэл өрнүүлжээ. Хамтарсан хэлэлцүүлгийг хийсний үр дүнд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд процессийн алдаа гаргахгүй байх, нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааны чанар, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын ур чадварыг дээшлүүлэх, прокурорын хяналтын алдаа дутагдал гаргахгүй байхад ач холбогдолтой юм байна.