УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОР, АЖИЛТНУУД СПОРТЫН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДЛӨӨ

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОР, АЖИЛТНУУД  СПОРТЫН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДЛӨӨ

 

Улсын Ерөнхий Прокурорын газрын Спортын зөвлөлөөс прокурор, ажилтнуудынхаа эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх үүднээс тухайн жилийн ажлын төлөвлөгөөндөө спортын тэмцээнийг зохион байгуулахаар тусгаж өгсөн байдаг. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд Улсын Ерөнхий прокурорын газрын нэгжүүдийн дунд спортын тэмцээныг  амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд оролцогчид  даам, шатар, теннис, буудлага, дардас,  снукер биллъярд, сагсан бөмбөг, гар бөмбөг  гэсэн төрлүүдээр өрсөлдөв. Үүнээс төрөл тус бүрд авсан онооны нийлбэрээр УЕПГ-ын Тамгын газрын хоёрдугаар баг болох Санхүү, Авто хэсгийн баг тамирчид нэгдүгээр байр эзэлж, шилжин явах цом, мөнгөн шагнал, алтан медалиар шагнагдсан юм. Харин багийн дүнгээр хоёрдугаар байрыг  УЕП-ын дэргэдэх Зөвлөлийн Гишүүдийн баг тамирчид авсан бол  гуравдугаар байрт  өнгөрсөн жилийн шилжин явах цомыг хүртэж байсан Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн   баг тамирчид шалгарлаа. Ийнхүү, прокурор, ажилтнууд амралтын өдрүүдийг спортын тэмцээн уралдаанаар өрсөлдөж үр дүнтэй өнгөрүүллээ. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Биеийн тамир спортын зөвлөлийн гишүүдэд нийт баг тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.  

                                                              Багийн дүнгээр 1-р байр эзэлсэн Санхүү, Авто хэсгийн баг

                                                                 Багийн дүнгээр 2-р эзэлсэн УЕП-ын дэргэдэх Зөвлөлийн Гишүүдийн баг

                                          Багийн дүнгээр 3-р байр эзэлсэн Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн баг

 Спортын төрөл тус бүрээр танилцуулахад:

 Шатрын төрөлд :

1-р байрт  Н.Найгальдорж / ЯЭАХТХ-ийн хяналтын прокурор/

2-р байрт Т.Баярсайхан  / МБАХТХ-ийн хяналтын прокурор /

3-р байрт Ж.Дорж      / жолооч /

 

Даамны төрөлд:

1-р байрт И.Хүдэрцэцэг  / ДШСХШХ-ийн хяналтын прокурор /

2-р байрт С.Хишигжаргал / МБАХТХ-ийн хяналтын прокурор /

3-р байрт Ц.Насанжаргал / СДХХОХА хариуцсан референт /

 

 

Теннис / Эрэгтэй /:

1-р байрт Б.Амгаланбаатар / УЕП-ын орлогч /

2-р байрт Н.Найгальдорж / ЯЭАХТХ-ийн хяналтын прокурор/

3-р байрт Б.Бат-Орших / ДШСХШХ-ийн дарга /

 

 

Теннис  / эмэгтэй /:

1-р байрт О.Ганбадрах / Нууцын мэргэжилтэн -операторч /

2-р байрт П.Бадамгарав / ДШСХШХ-ийн хяналтын прокурор/

3-р байрт  Д.Баянжаргал /ХБАХТХ-ийн хяналтын прокурор / 

 


Буудлагын төрөлд:

 Гар буу

1-р байрт Г.Бадамханд / Ахмадын холбооны тэргүүн /

2-р байрт Ц.Насанбат / ДШСХШХ-ийн хяналтын прокурор /

3-р байрт Г.Жавхлантөгс  / Референт /

 

 

 

Урт буу / эрэгтэй /

1-р байрт П.Эрдэнэбат /ССТ-ийн хяналтын прокурор /

2-р  байрт Ж.Мөнгөн / Жолооч /

3-р байрт Б.Амгаланбаатар / УЕП-ын орлогч /

 

 

 

Урт буу /эмэгтэй /

1. Н.Оюунцэцэг  / ДШСХШХ-ийн хяналтын прокурор /

2. А.Ариунаа    / Туслах ажилтан /

3. С.Нямцэвээн  / Төв аппаратын санхүү хангамж хариуцсан референт-нягтлан бодогч/

 

 

Дардасын төрөлд: /багаараа/

1-р байрт Сургалт, судалгааны төв

2-р байрт УЕП-ын дэргэдэх Зөвлөлийн гишүүдийн баг

3-р байрт УЕПГ-ын Ахмадын баг

 

 

 

 

Снукер биллъярдын төрөлд: /багаараа/

1-р байрт /Холимог баг буюу ДАБХ, ШТТ, ЯЭАХТХ,ЭЗТГХХ, Гүйцэтгэх ажил хариуцсан прокуроруудын хамтарсан баг /

2-р байрт Санхүү, Авто грашийн хэсэг

3-р байрт ДШСХШХ

 

Сагсан бөмбөгийн төрөлд: /багаараа/

1-р байрт Тамгын газрын I баг

2-р байрт УЕП-ын дэргэдэх Зөвлөлийн гишүүдийн баг

3-р байрт /Холимог баг буюу ДАБХ, ШТТ, ЯЭАХТХ,ЭЗТГХХ, Гүйцэтгэх ажил хариуцсан прокуроруудын хамтарсан баг /

 

Гар бөмбөгийн төрөлд: /багаараа/

1-р байрт Санхүү, Авто хэсгийн баг

2-р байрт МБАХТХ-ийн баг

3-р байрт УЕП-ын дэргэдэх Зөвлөлийн гишүүдийн баг тамирчид тус тус орлоо.

 


 

ТЭМЦЭЭНИЙ ЭРГЭН ТОЙРОНД