ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

 
Хөвсгал аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд, Ял эдлүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Б.Болд нар Хөвсгөл аймаг дахь Шүүхий шийдвэр гүйцэтгэх албатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Хамтарсан зөвлөгөөнөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас цагдан хорих байр, хорих, баривчлах, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх үйл ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Ж.Батмөнх, дотоод ажлын хэлтсийн дарга хошууч Ш.Гансүх, ахлах шийдвэр гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чанцалдулам, хорих байрны дарга хошууч П.Даваабаатар, ял эдлүүлэх үйл ажиллагаанд гарч буй зөрчлийн талаар ял эдлүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Б.Болд нар тус тус мэдээлэл хийжээ. Мэдээллийн төгсгөлд зөвлөгөөнд оролцогчид харилцан ярилцаж, санал солилцон аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд цаашид анхаарах асуудал, хийж гүйцэтгэх ажлын талаар чиглэл өгсөн байна.