ОЮУТАН ЗАЛУУЧУУДАД ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ОЮУТАН ЗАЛУУЧУУДАД ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Захиргааны алба, Хан-Уул  дүүргийн прокурорын газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвтэй хамтран  Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 350 оюутан, багш, ажилтнуудад "Эрх зүйн сургалт,хууль  сурталчлах ажил ”-ыг зохион байгуулсан байна. Эрх зүйн сургалт, хууль сурталчлах ажлын хүрээнд оюутан, залуучуудад тамхи, мансууралтай тэмцэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хуулийг сурталчлах, дээрх хуулиудын талаар  ойлголт мэдэгдэхүүн өгчээ. Хууль сурталчлах ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч М.Батсайхан, дүүргийн прокурорын газрын хяналтын пркурор Л.Цэндсүрэн, Хурлын ажлын албаны Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтсийн дарга Т.Алтанцоож, нийслэл, дүүргийн Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцсон байна. Энэ үеэр Хяналтын прокурор Л.Цэндсүрэн "Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой захиргааны зөрчил, гэмт хэргийн тухай ойлголт, тэдгээрээс урьдчилан сэргийлэх гэсэн сэдвээр мэдээлэл хийж,   сургалт зохион байгуулсан байна.