\"ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ\" ГЭСЭН СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
\

 
Дорноговь аймгийн прокурорын газраас тэнсэнтэй ялтнуудын ялын биелэлтийг шалгаж, шалгалтын мөрөөр тус аймаг дахь Цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн, Сайншанд сумын багийн засаг дарга нар, Сайншанд сумын харьяалалтай тэнсэнтэй ялтнуудын хамтарсан уулзалт, сургалтыг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулжээ. Сургалтын эхэнд хяналт хариуцсан прокуророос хууль, журамд заасан Засаг даргын чиг үүргийн талаар мэдээлэл хийж, тухайн багийн харьяалалд байгаа тэнсэнтэй ялтны судалгааг гаргаж, багийн засаг дарга нарт хүргүүлэх үүргийг хэсгийн байцаагч нарт өгсөн байна. Мөн Цагдаагийн байгууллагаас Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргатай шүүхээс хорих ялыг тэнссэн, хорих ангиас суллагдсан ялтнуудыг ажлын байртай болгох, сургалт хөтөлбөрт хамруулан хамтран ажиллах чиглэлээр "санамж бичиг” байгуулсан талаарх мэдээллийг хүргэснээс гадна хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ "Хүний эрх гэж юу вэ”, "Харилцаа” сэдвээр сургалт явуулж, ялтнуудыг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлыг хийсэн байна.