ХӨШӨӨТИЙН УУРХАЙН АЖИЛТНУУДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
ХӨШӨӨТИЙН УУРХАЙН АЖИЛТНУУДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас энэ сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхайн ажилтнууд болон Хөшөөт тосгоны оршин суугчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийжээ.  Прокурорууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан хуулиудыг сурталчилахын зэрэгцээ Цэцэг сумын 2016 оны эрүүгийн нөхцөл байдлыг танилцуулсан байна. Түүнчлэн иргэдийн асуусан асуултанд хариулах, тэдний санал хүсэлтийг сонсон ажиллажээ. Уулзалтад Хөшөөтийн уурхайн ажилтнууд болон оршин суугчдаас бүрдсэн 110 хүн оролцсон байна.