ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХЭЭР “ШИНЖЭЭЧ ТОМИЛСОН ТОГТООЛ”-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ ШАЛГАВ

A- A A+
ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХЭЭР “ШИНЖЭЭЧ ТОМИЛСОН ТОГТООЛ”-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ ШАЛГАВ

 

 

Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс тусдүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын "Шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоол”-ын хууль зүйн үндэслэлийг шалгажээ. Шалгалтаар шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шинжилгээ хийлгэхтэй холбоотой учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг тодорхойлох зорилгоор шалгалт хийж дүнг харъяа Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт танилцуулсан байна. Шалгалтын явцад хүний бие махбодид гэмтлийн зэрэг тогтоолгох, нас барсан хүний цогцост шинжилгээ хийлгэх болон нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон нийт 1349 тогтоолын хууль зүйн үндэслэлийг шалгаж 8 төрлийн 200 гаруй зөрчлийг илрүүлж ажиллажээ. Мөн тухайн  зөрчлүүдийг дахин давтан гаргуулахгүй байх зорилгоор харъяа Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст "Шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох тогтоол”-уудын загвар төслийг, зөвлөмжийн хамтаар хүргүүлж, хамтарсан зөвлөлгөөнөөр дүнг хэлэлцүүлсэн байна. Шалгалтын дүнг танилцуулсантай холбоотойгоор харъяа Цагдаагийн хэлтсүүдийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газраас тусгай мэдлэг бүхий шинжээчээр сургалт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.