ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас санаачлан Улсын Ерөнхий прокурорын газрын сургалт судалгааны төв, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэстэй хамтран сургалт зохион байгуулжээ. Сургалтаар даалгаварын хууль зүйн үндэслэл, даалгавар бичих аргачилал,  Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа, Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх  эрх зүйн орчин сэдвээр хичээл орсон байна. Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын сургалт судалгааны төвийн хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа, Улсын Ерөнхий прокурорын газрын гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор Г.Цэцэгмаа, У.Эрдэнэтуяа нар орж тус дүүргийн прокурор, ажилтнуудтай санал солилцож, заавар зөвлөгөөг өгчээ.