ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТТАЙ ТАНИЛЦАВ

A- A A+
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТТАЙ ТАНИЛЦАВ

 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт сургалт явуулжээ.ТУс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, дэд хурандаа Ж.Өнгөтхүү "Биет баримтыг хаягжуулах, савлах, битүүмжлэх ажиллагаа”-ны талаар видео бичлэг үзүүлж, "Хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг”, "”Шүүх шинжилгээ хийх үйл ажиллагааны стандарт” сэдвээр тус тус хичээл заасан байна. Тухайн сургалтыг явуулсанаараа прокурор, хэрэг бүгртгэгч, мөрдөн байцаагч нар "Хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг ямар байх ёстой, юун дээр алдаж байгаа" талаар болон биет баримтыг яаж хаягжуулах, савлах, битүүмжлэх талаар нарийвчилсан ойлголт авчээ.  Мөн сургалтын явцад шүүх шинжилгээний үйл ажиллагааны стандарттай танилцсан нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад криминалистикийн шинжилгээний алдаа дутагдал гаргахгүй байх сайн талтай гэнэ.