ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИЛУУЛГА ХИЙЛЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИЛУУЛГА ХИЙЛЭЭ

 
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газар, Сум дундын шүүхтэй хамтран Хэнтий аймгийн Галшар сумын иргэд болон төрийн байгууллагын ажилтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга, хууль сурталчлах ажлыг зохион байгуулжээ.  Сургалтын явцад сум дундын шүүхээс 2016 онд шийдвэрлэсэн хэргийн тойм, мөн онцлох гэмт хэрэг болон "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар Сум дундын прокурорын газраас 2016 он, 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар гарсан эрүүгийн нөхцөл байдал, шинээр батлагдсан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн талаар тус тус мэдээлэл хийжээ. Мөн энэ үеэр тус прокурорын газраас 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Галшар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах зөвлөмж, зааварчлага өгсөн байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Б.Арсланд холбогдох эрүүгийн 201723010003 дугаартай хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр нээлттэйгээр зохион байгуулж, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлсан гэм буруутайд тооцож, 3 сар 10 хоногийн баривчлах ял оногдуулжээ.